hamtdaa amjilt ruu

2014-01-24

БАЙГАА ЗҮЙЛДЭЭ СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙХ НЬ

Өөртөө байгаадаа сэтгэл хангалуун байж,хүршгүй хүслээс  татгалзаж чаддагт сэтгэл ханамжийн  нууц нь оршино" - Лин  Юү Танг /Хятадын зохиолч ,хэл судлаач, зохион бүтээгч  1895-1976/
Та одоо өөрийн хамгийн сайн  зан чанаруудаа, хийж  чаддаг  зүйлсээ,сонирхдог зүйлсээ,гэр бүлийнхэн болоод хайртай хүмүүсээ,байгаа эд хөрөнгөө ,ер нь өөрт чинь  байгаа материаллаг болон  оюуны ,бусад зүйлсээ жагсаан бичнэ үү. Амьдралынхаа бүхий  л талбаруудад байгаа бүх зүйлсээ  жагсаан бичнэ үү. Энэ үед та  үнэхээр сэтгэлийн  таашаал эдлэх болно. Та ямар  их  юмтай, ямар их  баялаг  байгааг олж илрүүлж болно.
  1. Бичсэнээ  эргэн  сайн хар,олон дахин унш.
  2. Өөрөөрөө бахарх,өөртөө сайн дүн тавь. Үүгээр та өөртөө  итгэх итгэл,дахин  ихийг бүтээх эрч хүчийг олж авдаг.
  3. Таларх. Ийм их юмтай  болсон өөрийн хүчин чармайлт, тэсвэр тэвчээр бүх зүйлдээ таларх.Бусдад таларх. Өөрт  чинь  тус дэм  үзүүлж  байсан  найз  нөхөд, аав  ээж, ах эгч, дүү нартаа таларх.
  4. Уучил.Таныг  гомдоосон  хүмүүсийг   уучил. Тэгвэл  та өөрөө сэтгэлийн  шорон, зовлонгоос ангижрах  болно. Үл  уучлал гэдэг  бол  хог шаар, хаягдал зүйл. Түүнээс ангижрах  хэрэгтэй.
  5. Хүндэл,хайрла. эцэг эхээ, гэр бүлээ хайрлан дээдэлж  хүндэл. Юугаар ч үл  солих, үл орлуулах  зүйл үүнд  л байдаг.
Харин сэтгэл хангалуун бус,байнгын гутралтай  байх нь  хүмүүсийг  стресст оруулах,сэтгэл зүйн  таагүй  байдлыг  үүсгэх  гол эх  үүсвэр болж  байдаг. Мөн  амьдралдаа  хүндрэл бэрхшээл , зовлон шаналал,өвчин эмгэг авч ирэх  тохиолдол  цөөнгүй. Өөртөө сэтгэл  хангалуун бус  байх  нь  эмэгтэйчүүдэд  эрчүүдээс  илүү ихээр  тохиолддог. Судлаачдын  үзэж  байгаагаар  эмэгтэйчүүд эрчүүдээс хараат байдаг, өөрийн  хүчинд  итгэх итгэл сул,өөрийгөө  үнэлэх  үнэлэмж  бага  байдгийг  тогтоосон байдаг. Энэ  бүх  зан чанар нь  өөртөө сэтгэл хангалуун  байхад  шууд сөргөөр  нөлөө үзүүлдэг  байна.
. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 596 удаа

Сэтгэгдлүүд




:-)
 

Миний тухай

hamtdaa negen zugt hicheen zutgesneer bid olon amjiltiig buteene

Сүүлийн бичлэгүүд

. ЦААСАН ШУВУУ ХИЙЦГЭЭЕ
. 2014 ОНЫ ТӨСВИЙН ХУВААРЬ /шинэчилсэн/
. ТӨСВИЙН МЭДЭЭ-04 САР / үргэлжлэл /
. ТӨСИЙН МЭДЭЭ-4 САР
. ТӨСВИЙН МЭДЭЭ-03 САР /үргэлжлэл /
. ТӨСВИЙН МЭДЭЭ-03 САР
. ХҮНИЙ ТАРХИ ХӨГШИРДӨГ ГЭЖ ҮҮ
. САНАА ЗОВОЛТОО БАГАСГАХ ЗӨВЛӨГӨӨ
. ХҮҮХДИЙНХЭЭ БҮТЭЭЛЭЭР ГОЁЦГООЁ
. ХҮҮХДИЙНХЭЭ БҮТЭЭЛЭЭР ГОЁЦГООЁ / цуврал /
. ХҮҮХДИЙНХЭЭ БҮТЭЭЛЭЭР ГОЁЦГООЁ / цуврал /
. ХҮҮХДИЙНХЭЭ БҮТЭЭЛЭЭР ГОЁЦГООЁ / цуврал /
. ХҮҮХДИЙНХЭЭ БҮТЭЭЛЭЭР ГОЁЦГООЁ / цуврал /
. ХҮҮХДИЙНХЭЭ БҮТЭЭЛЭЭР ГОЁЦГООЁ
. Сул ажлын байранд багш, ажилтан шалгарууж авахад тавигдах шаардлага

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. enkhmaa

Найзууд

Тоолуур

Миний блогийн 15978 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 26 » Нийт: 28
Өмнөх | Дараагийн