2014-05-05
САНАА ЗОВОЛТОО БАГАСГАХ ЗӨВЛӨГӨӨ
Яг одоо санааг тань зовоож байгаа зүйл байна уу? Арай санаа зово х зуршилтай болчихсон юм биш биз. Байнга санаа зовдог хүмүүс стресст орж ,биеийн дархлаа суларахаас гадна эрч хүч буурч, амьдралын сайн сайхныг анзаарахгүй өнгөрч ч мэднэ. 1.ИРЭЭДҮЙДЭЭ ИТГЭ Бидний санааг зовоож буй асуудлын 99% нь хэзээ ч болоогүй асуудлууд байдгийг юун түрүүнд санах хэрэгтэй. Иймд ирээдүйд яаж шийдэгдэх нь тодорхойгүй,бүр болох ч үгүй асуудлуудыг хэт их бодох хэрэггүй. Ингэснээр өөрийгөө ядрааж аливаа зүйлийг хийх эрч хүчгүй болгохоос сэргийлж буйг санаарай. Бид ямар нэг зүйлд санаа зовж байгаа үедээ маш их ядардаг. үүнээс сэргийлэхийн тулд хангалттай нойр авч байх хэрэгтэй. 2.ӨНГӨРСӨНИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨР Өнгөрсөнийг бодож цаг болоод эрч хүчээ дэмий үрэх хэрэггүй. Болоод өнгөрсөн зүйл бол болоод л өнгөрсөн зүйл. Үртэс болсон модыг хөрөөдөж болдоггүйтэй адил бид өнгөрсөн зүйлийг өөрчилж чадахгүй. Үүнийг л хүлээн зөвшөөр. Тэгвэл бодит байдалтай эвлэрэхэд амар байх бөгөөд дэмий шаналж суух биш асуудлын гарцыг хайх хэрэгтэй. 3.ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ БАЙ Нэг удаад олон зүйлийг шийдвэрлэх боломжгүй та бид мэдэж байгаа. Зүгээр л жаахан зохион байгуулалттай ажилллаарай. Санааг тань зодоогоод байгаа зүйлийн талаар цаг гарган бодоод үз. Орой бүр унтахын өмнө "бодох цаг" -тай болж болно. Ингэж тогтмол цаг гаргаснаар үр дүнтэй шийд гаргаж, санаа зовох нь багасана. Та туршаад үзээрэй. Хэрвээ энэ зөвлөгөөг хэрэгжүүлэхээр шийдсэн бол одоо эхлээрэй. ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ.
|
.
Сэтгэгдэл бичих! .
Найздаа илгээх! . Уншсан: 102 удаа
|
Сэтгэгдлүүд
|
|
|
|