| “Хамгийн нягт бөгөөд эрхэм харилцаа гэр бүлд байдаг” Аз жаргалтай гэр бүлийн нууц бол нэгнээ нөхөх чадвар Гэр бүл гэдэг бол нэг биеийн эрхтэн адил. Хэн нэг хүн хийх ёстой зүйлээ хийхгүй үүргээ биелүүлэхгүй бол айл гэрт асуудал гардаг.Чи тэрнийг хийчихгүй яасан юм бэ? гэж хэн нэгнийг харах биш өөрөө эхлээд хийгээд үлгэр дуурайлал болбол таны гэр бүлд асуудал гарахгүй. Нэгэн цагт ах дүү хоёр хөрш зэргэлдээ амьдардаг байжээ.Дүүгийнх нь эд хөрөнгөөр баян,дутагдаж гачигдах зүйлгүй,чинээлэг айл юм гэнэ. Тэгсэн атал тэднийхээс хэрүүл маргаан тасардаггүй байжээ. Харин ахынх нь хааяа хоосон хонох үе ч байдаг байв.Тэгсэн атал тэднийд баяр хөөр,мнээд баясал үргэлж цалгидаг байлаа. Атаархсан дүү нь үүний учрыг олохоор нэг өдөр ахындаа зочлов. Хуучивтар модон байшинд ортол ах нь богино ч биш урт ч биш өмд өмсчихөөд,жаргалтай нь аргагүй инээгээд зогсож байлаа. - Ахаа, өмд чинь яагаад богинодчихоо вэ?гэж дүү нь асуув. - Дүү минь ёстой нэг хөгжилтэй юм болоод л.Би нэг өмд аваад өмстөл тэр нь уртадсан учир эхнэртээ өгөөд доороос нь 10 см хасаж өгөхийг хүссэн юм. Эхнэр маань тэр дор нь хасаад тавьчихсан байсан чинь том охин маань ээжийгээ завгүй гэж бодоод нууцаар туслахаар шийдэж доороос нь ахиад 10 см хасчихаж л дээ. Бага охин маань гэтэд бас л ээждээ туслах гээд нөгөө хоёртоо мэдэгдэлгүй 10 см хасчихаж.Тэгээд л урт ч биш богино ч биш өмдтэй болчихлоо. Хэдий жаахан сонин харагдаж байгаа ч тэднийхээ намайг гэсэн сэтгэлийг нь бодоод өмсөөд явж байна даа гэж хариулжээ. Дүү нь шууд зах руу яваад,хэргээр уртадсан өмд авч гэр бүлийнхнээсээ 10 см хасч өгөхийг гуйв. Маргааш өглөө нь өмдөө хартал урт чигээрээ л байлаа. Эхнэртээ уурлатал эхнэр нь: Аавынхаа өмдийг хас гэж хэлсэн биз дээ хэмээн том охиноо зэмлэхэд том охин нь: Чи яагаад хассангүй вэ? гэж бзх буруугаа дүүдээ чихжээ. Тэгэхэд л ахынх нь гэрээс байнга инээд хөөр салдаггүйн учрыг дүү нь ойлгосон юм гэдэг.
|