|
2014-03-04
ЭХ ,ҮР /СУРГАМЖИТ ӨГҮҮЛЛЭГ /
Нэг настай байхад тань,таныг өөрийн гараар хооллож ундлан угааж цэвэрлэн бүхий л зүйлийг тань хийсэн. Шөнөжин уйлж, нойры нь хугасалж та түүнд бэлэг барьсан. Хоёр настай байхад тань ,танд алхахыг зааж өгсөн. Дуудахад нь зугатаж түүнд хариу барьсан. Гурван настай байхад тань,танд гараа гарган байж сайхан хоолнууд хийж өгсөн. Энгэр заам ширээн доогуураа асгаж түүнд хариу барьсан. Дөрвөн настай байхад тань, гарт тань өнгө өнгийн харандаа бариулсан. Зураг зурж байна хэмээн ханан дээргүүр сараачин хариу барьсан. Таван настай байхад тань,таныг хамгийн хөөрхөн хувцаснуудаар гоёсон.Харсан шавар шавхай болгоноо туучин түүнд хариу барьсан Зургаан настай байхад тань, таныг сургуульд чинь хүргэж өгсөн. Гудамжинд "Би сургуульд явахгүй ээ" хэмээн чарлан уйлж ,түүнд хариу барьсан. Долоон настай байхад тань,танд бөмбөг бэлэглэсэн. Хөршийн цонхыг хагалж,түүнд хариу барьсан. Есөн настай байхад тань,танд төгөлдөр хуурын багш хөлсөлсөн. Нэг ч өдөр болов нотнуудаа цээжлэлгүйгээр түүнд хариу барьсан. 10 настай байхад тань найзуудын төрсөн өдрөөс эхлээд хичээл хүртэл бүхий л газар таныг машинаар хүргэж өгсөн. Машинаас үсэрч буухдаа эргэж ч харалгүй түүнд хариу барьсан. 11 настай байхад тань,таныг найзтай чинь цуг кинонд дагуулж явсан. "Та бидэнтэй битгий суу,өөр газар суу" хэмээн ундууцаж түүнд хариу барьсан. 12 настай байхад тань,муу үлгэр дууриалтай зарим телевиз программуудыг үзэхийг хориглосон. Гадуур гарсан хойгуур нь бүгдий нь үзэж түүнд хариу барьсан. 15 настай байхад тань,гадаад руу зуны амралтаар явуулсан. мөрч захиа бичилгүйгээр түүнд хариу барьсан. 17 настай байхад тань,найз хөвгүүнтэйгээ үдэшлэгт явахыг зөвшөөрсөн.Нэг ч удаа утасдалгүй,санааг нь зовоож түүнд хариу барьсан 19 настай байхад тань,сургуулийн тань төлбөрийг төлсөн.Сургуулийн хотхонд машинаар хүргэж ,ачаа тээшийг тань зөөж өгсөн.Найзууддаа шоолуулахаасаа ичин суиргуулийн үүднээс хурдхан явуулж түүнд хариу барьсан. 21 настай байхад тань,ажил мэргэжил карьерын тань талаар танд зөвлөгөө өгөхийг хүссэн. "Би тань шиг болохыг хүсэхгүй байна" хэмээн ширвэж түүнд хариу барьсан. 22 настай байхад тань,оюутны төгсөлтийн баярт таныг бахархалтайгаар тэврэн үнссэн.Төгсөлтийн зугаалганы мөнгө нэхэж түүнд хариу барьсан. 24 настай байхад тань,удаан хугацааны турш үерхэж буй залуутай тань танилцахыг хүссэн. "Хэзээ танилцуулахаа би мэдье" хачин аашилж түүнд хариу барьсан. 25 настай байхад тань,хуримын бүхий л зүйлийг тань бэлтгэж таны өмнөөс хамгийн ихээр баярлаж догдолсон. Холоос хол нүүж түүнд хариу барьсан. 30 настай байхад тань,хүүхдийн асаргааны талаар танд зөвлөгөө өгч тусалсан."Энэ хоцрогдсон аргуудыг одоо хэрэглэхээ боливол таарна "хэмээн мэдэмхийрч, түүнд хариу барьсан. 40 настай байхад тань,тань руу залган ойр дотны нэгэн хамаатны төрсөн өдөр удахгүй болох гэж байгааг сануулсан." Ээжээ,хийх ажил их байна амжихгүй "хэмээн түүнд хариу барьсан. 50 настай байхад тань тэр хүндээр өвчлөн хэвтсэн.Хагас, сайн өдөр түүн дээр очиход танд маш их баярласан ч хөгшчүүдийг хүүхэд мэт аашилдагыг гайхан түүнд хариу барьсан Гэтэл нэг өдөр тэр хорвоогоос хальсан. тэр мөчийг түүнд зориулж хэлээгүй болон хийгээгүй бүхэн зүрхийг эмтлэн аянга мэт буусан...
|
| .
Сэтгэгдэл бичих! .
Найздаа илгээх! . Уншсан: 360 удаа
|
Сэтгэгдлүүд
|