|
2014-03-12
АМЖИЛТ ДАГУУЛАХ ҮГСҮҮД
- Зорьсон газраа хүрэхэд хамгийн хэрэгтэй анхны алхам бол одоо байгаа газраа үлдэж үл болно гэдгийг ухаарах явдал юм.
- Таны хийсэн зүйл бусад хүмүүст хэрхэн нөлөөлж, тус болж байна гэдгээр л таны амжилтын үнэ цэнэ хэмжигдэнэ
- Амжилтанд хүрч чадсан хүмүүсийн нэг онцлог нь тэдний юмс үзэгдэлд хандах хандлага юм. Үйл явдалд эерэг хандаж,хүнд хүчрээс шантардаггүй бол замынхаа талыг туулсан л гэсэн үг.
- Сайн сайхныг харах чадвартай хүн хэзээ ч хөгширдөггүй.
- Хүн нэг зүйлийг үнэн голоосоо хүсч байгаа бол тэр нь тийм ч хол биш гэдгийг ухаарна.
- Аливаа зүйл эсрэг тэсрэгээрээ нөхөгдөнө,эсрэг тэсрэгээрээ өрсөлдсөнөөр л улам төгөлдөрждөг.
- Амжилтанд хэрэв нууц гэж байдаг бол тэр нь эсрэг талынхаа хүний нүдээр бүхнийг харж чадаж байна уу гэдэгт л оршино
- Та л өөртөө итгэвэл танд хүн бүхэн итгэнэ.
- Хүн хүссэн зүйлийнхээ талаар ямарх ойлголттой байх нь тэрийгээ хэрхэн хаанаас эрж, хайхыг нь тодорхойлдог.
- Өөрийн сул талыг сайн мэддэг хүнийг хүчтэй хүн гэнэ. Тэр сул талаа захирч чаддаг хүн бол хамгийн хүчтэй хүн юм.
- Усны дусал өөрөө тийм хүчтэйдээ биш үргэлж дуссаар чулууг цоолж чаддаг.
|
| .
Сэтгэгдэл бичих! .
Найздаа илгээх! . Уншсан: 1526 удаа
|
Сэтгэгдлүүд
|
|
|
|