Багш, ажилчдын 2014.01.20 –ны өдрийн хурлаар батлав. ОРХОН АЙМГИЙН 22-Р ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ, АЖИЛЧДЫН МӨРДӨХ ЁС ЗҮЙН ЖУРАМ НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ Энэхүү Ёс зүйн журам нь Монгол Улсын Үндсэн хууль , Боловсролын тухай болон Бага дунд боловсролын тухай хууль тэдгээрийн хүрээнд гарсан тушаал шийдвэрийг үндэслэн цэцэрлэгийн дүрмийн хүрээнд боловсруулагдсан тул энэхүү журмыг байгууллагын бүх ажилтан , албан хаагчид дагаж мөрдөнө. ХОЁР. ЁС ЗҮЙН ЖУРМЫН АГУУЛГА 2.1. Хүүхдийн байгууллагын багш,ажилтанууд нь “Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм”, “Багшийн ёс зүйн дүрэм”-ийг чанд сахиж , ажлын цагийг нарийн баримтлан , ажлын байранд хөдөлмөрийн сахилга батыг чанд сахиж ажиллана. Тус байгууллагын ажилтанууд дараах зохисгүй үйлдэл гаргахыг хориглоно. 2.1.1.Хүүхдийг эзэнгүй орхих 2.1.2 Хүүхдийн биед гар хүрэх /зодох, ямар нэг хэлбэрээр шийтгэх / 2.1.3 Хүүхдийн дэргэд хэрүүл маргаан хийх, чанга дуугаар хашгирч зандрах 2.1.4 Хүүхдийг хичээллэх үед тэдний анхаарлыг сарниулах зэргээр хүүхдийг үл ойшоосон үйлдэл хийх, унтлагын цагт чимээ гаргахыг хориглоно . 2.1.5 Ажлаас шалтгаангүйгээр хожимдох, ажил таслах 2.1.6. Зөвшөөрөлгүйгээр ээлж гараагаа солих, ажлаас эрт буух , бие биедээ дур мэдэн чөлөө олгох , хүүхдээс хөндийрүүлэх 2.1.7 . Байгууллагын орчинг бохирдуулах 2.1.8 . Эд хөрөнгөнд аж ахуйч бус хандах , дураараа авирлах 2.1.9. Байгууллагын дотоод ба гадаад орчин, хүүхдийн тоглоомын талбайд тамхи татах 2.1.10 . Хэрүүл , зодоон хийж танхайрах 2.1.11. Ажлын байранд унтах 2.1.12. Ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх , ажилдаа согтуу мансуурсан байдалтай ирэх 2.1.13. Ажлын байр , объектийг эзэнгүй орхиж явах 2.1.14 Өөрийн гаргасан алдааг хүлээн зөвшөөрөхгүй,өөрөөсөө зайлуулах, хариуцлагаас зайлсхийх ,аргацаах зэрэг зохисгүй байдал гаргахыг хориглоно. 2.2 Байгууллагын дотоод журамыг баримтлан ажиллах үүрэгтэй. 2.2.1. Хүүхдийг эрхэмлэн дээдэлж тэдний эрхийг ханган гэр бүл , эцэг эх , хүүхдийн тухай нууцлалыг чандлан хадгалах 2.2.2 ХЦОАБД, хөдөлмөр хамгаалалыг баримтлан ажиллах 2.2.3 Ажлаа гүйцэтгэхдээ чин сэтгэлээсээ өөриймсөг , санаачлагатай хандах 2.2.4 Үйл ажиллагааг зохион байгуулахдаа иргэдэд элдэв чирэгдэл учруулахгүй,тэдний өргөдөл, гомдол ,санал хүсэлтэд хүндэтгэлтэй хандах 2.2.5 Удирдах ажилчид болон хамт ажиллагсадаас ирсэн шударга шаардлагад хүлээцтэй хандан , бие биенээ хүндэтгэн аливаа асуудлыг харилцан зөвшилцөн шийдвэрлэж , өөрийн санаа бодлоо бусдад зөвөөр илэрхийлэх 2.2.6. Ажилтан бүр хүүхэд , эцэг эх , үйлчлүүлэгчдийг хүндэтгэж орчиндоо сэтгэл зүйн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх , үйлчилгээний болон харилцааны соёлыг мөрдөж ажиллах 2.2.7 Хөдөлмөр хамгаалалын дүрэмт хувцасыг цэвэр үзэмжтэй өмсөж өөрсдийн гадаад байдалд байнга анхаарал тавьж , хүүхдийн орчинд үлгэрлэх 2.2.8 Байгууллага болон ажилтаны нэр төрийг хамгаалан байгууллагын дотоод үйл ажиллагаатай холбоотой нууцлалыг хадгалах үүрэгтэй. ГУРАВ. ХАРИУЦЛАГА ТООЦОХ 3.1. Хөдөлмөрийн сахилга болон ёс зүйн журмыг зөрчсөн ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийг үндэслэн дор дурьдсан сахилгын шийтгэлийг цэцэрлэгийн эрхлэгчийн шийдвэрээр оногдуулна. Үүнд : А. Ёс зүйн журмын 2.1.1, 2.1.9 , 2.2.8– д дурьдсан зөрчил гаргасан ажилтанд сануулах арга хэмжээ , давтан гаргавал хөдөлмөрийн хөлсийг 1 сарын хугацаагаар 10% бууруулах Б. Ёс зүйн журмын 2.1.3, 2.1.6, 2.1.11, 2.2.1 – д заасан зөрчлийг гаргавал хөдөлмөрийн хөлсийг 2 сар хүртэл хугацаагаар 15 % бууруулах В. Ёс зүйн журмын 2.1.2, 2.1.8 , 2.1.10 , 2.1.12, 2.1.13 - д дурьдсан зөрчлийг ноцтойд тооцож ажлаас халах арга хэмжээ авч Хөдөлмөрийн хуулийн 131.1.3 – д заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлана. ДӨРӨВ. БУСАД ЗҮЙЛ 4.1 Багш, ажилчдын санаачилгаар журамд нэмэлт өөрчлөлт оруулж болно.
|