hamtdaa amjilt ruu

2014-04-30

Цэцэрлэгт хүүхэд элсүүлэх,суралцуулах журам

                                   Багш нарын  зөвлөлийн  2012  оны 

09 сарын  07 –ны өдрийн  хурлаар  батлав.

XXII  ЦЭЦЭРЛЭГТ   ХҮҮХЭД   ЭЛСҮҮЛЭХ, СУРАЛЦУУЛАХАД 

БАРИМТЛАХ  ЖУРАМ

Энэхүү   журмыг   тус  цэцэрлэгт   хүүхдээ  элсүүлсэн  эцэг эх, асран хамгаалагч, цэцэрлэгийн  нийт   багш, ажилтанууд  дагаж  мөрдөнө. 

1. ХҮҮХЭД  ЭЛСҮҮЛЭХ 

Тус  цэцэрлэгт   2 - 5 насны  хүүхдийг  нийт  8  бүлэгт  насны  ангилалаар  элсүүлнэ.  Цэцэрлэгт  хүүхдээ  бүртгүүлэхээр  ирэхдээ  дараах  бичиг  баримтыг  авч  ирнэ. Үүнд :

-Эцэг  эхийн  иргэний  үнэмлэх

-Хүүхдийн  төрсний  гэрчилгээ

Бүртгүүлсэн   хүүхэд  нь  эрхлэгчээс  зөвшөөрлийн  бичиг   авч  хуваарилагдсан  ангидаа  орохдоо   эрүүл  мэндийн  шинжилгээ  өгч эмчид хянуулан гарын  үсэг  зуруулж,  бичгээ  ангийн  багшид  өгнө.

Цэцэрлэгийн  шинэ  элсэлтийг   хичээлийн  жилийн эцэст  / жил  бүрийн  05 сарын 20-наас 25-ны хооронд  /  бүртгэх  ба   хичээлийн  жилийн  үргэлжлэх  үйл ажиллагааны  явцад   орон  тоо  гарсан  үед  дараалалад  бүртгүүлсэнээр  нэмэлт  элсэлт  авч  болно.

2.  ҮЙЛ  АЖИЛЛАГААНЫ  ЯВЦАД  БАРИМТЛАХ   ДЭГЛЭМ :

                                         / эцэг  эхийн  эрх, үүрэг /

Цэцэрлэгийн багш  нар нь  хичээлийн  жилийн  турш   батлагдсан  хуваарийн  дагуу   өдөр  тутам   хүүхдийг  сургаж, хөгжүүлж, төлөвшүүлэх   хичээл  үйл ажиллагааг  тасралтгүй, чанартай  зохион  байгуулна. / Багшийн  АБТ-д  заагдсан ажил  үүрэг  гүйцэтгэх  /

Эцэг эх, асран хамгаалагчийн эрх:

- Цэцэрлэгийн  болон  ангийн  мэдээлэлийн самбараар сурталчилсан  мэдээлэлтэй  танилцаж  байх.

- Хүүхдээ  авъяас  сонирхолынх  нь  дагуу  тус  цэцэрлэг  дээр  хичээлүүлж  байгаа  дугуйланд  үнэ  төлбөргүй  хамруулах

-Хүссэн  үедээ ирж  сургалт үйл ажиллагаанд  суух, ажиглах, оролцох  санал  хүсэлтээ  амаар  болон  бичгээр  илэрхийлэх  эрхтэй.

-Цэцэрлэгийн  багш ажилтануудын ажил үйлчилгээ, харилцааны   талаар  санал  хүсэлтээ  цэцэрлэгийн  захиргаанд  илэрхийлэх  эрхтэй. Хүүхдэдээ бэлтгэж  өгсөн, хичээлийн болон ариун цэврийн хэрэглэлийн зарцуулалтанд  хяналт  тавих  эрхтэй.

Эцэг эх, асран хамгаалагчийн  үүрэг:

 

Эцэг  эх  , асран хамгаалагчид  нь   хүүхдээ  өглөө 8.00 -8.30 –ын хооронд  өгч  орой  16.30-17.00  цагт  авна. Хүүхдээ  өгөх  ба  авахдаа  заавал  биеэр хүлээлцэнэ.  Хүүхдийг  ганцаар  ирүүлэх  ба  явуулахыг  хатуу  хориглоно.

Орой  17.00   цагаас  хойш  хүүхдээ  аваагүй  оройтуулсан  тохиолдолд   багшид  30  минут  тутамд  илүү  цагийн  мөнгө  500  / БСШУЯ- аас  гаргасан  журамын  дагуу /   төгрөг  төлнө.    Эцэг  эх  , асран хамгаалагчид  нь   БСШУЯ-ны  сайдын  2004 оны  85-р  тушаалаар батлагдсан   нэг  хичээлийн  жилд   эцэг   эхийн зүгээс  бэлтгэх  хичээл, ариун  цэврийн хэрэгсэлийг   жагсаалтын   дагуу  хангаж  өгөх  үүрэгтэй.

-Эцэг эх,асран хамгаалагчид нь   цэцэрлэгийн ариун цэвэр,  эрүүл ахуйн  журамыг  нарийн  баримтлан  үйлчлүүлнэ. Улавч  өмсхгүй. Хөл, гарын  ариун цэврийг  чанд  сахих

Эцэг  эх, асран  хамгаалагчид  нь  хүүхдийн  орчинд  / гэр бүл, хамаатан садан, хөрш айлаас / халдварт  өвчин  гарсан  тохиолдолд  байгууллагад  нэн  даруй  мэдэгдэж  өрхийн эмчтэй  хамтарсан  голомтын  ариутгал хийлгэх  үүрэгтэй. Хэрэв  халдварт  өвчнийг  нуун  дарагдуулсан  тохиолдолд  эцэг эхтэй  байгуулсан  гурвалсан  гэрээг  цуцлана.

 

-Хүүхэд  шалтгаантай  болон  шалтгаангүй  3  хоног  цэцэрлэгт  ирээгүй  бол  шээсний, 14  хоногоос  дээш  хоносон бол цагаан хорхойн  шинэжилгээ  өгч  өрхийн эмчийн  үзлэгт  хамрагдана.

-Эцэг эх,асран хамгаалагчид нь   цэцэрлэгийн захиргаа , багш,эцэг эхийн  хооронд  гурвалсан гэрээ байгуулж  гэрээгээр  хүлээсэн  үүргээ  биелүүлэх  үүрэгтэй.

- Цэцэрлэгээс болон  ангиас  зохион байгуулсан ажил, хурал цуглаан,сургалтанд  биечлэн  оролцох  үүрэгтэй. Үүнд:

-эцэг  эхийн  хурал

-сургалт

-уралдаан,тэмцээн

-нээлттэй өдөрлөг

-санал  асуулга зэрэгт  3 удаа оролцоогүй тохиолдолд  сануулж, 4 дахиас  гэрээг   цуцлана.

-Хүүхэд  хөгжлийн дэвтрийг  хүүхэд  бүрт  нээж  багшийн  заасан  зүйлийг  цаг  тухай  бүрт  нь  бичин  авч  хүүхдэд зааж  сурган  хянуулж  байх

- Хүүхдийн ахицын  хөгжлийн  дэвтэрээр  дамжуулан   өөрийн  хүүхдийн  ахицтай  танилцаж , хариу  санал  хүсэлтээ  бичиж  мэдээлэл  солилцдог  байх.

- Сургалтын  таатай  орчин  бүрдүүлэхэд  багш,бусад эцэг эхчүүдтэй  хамтран оролцох  

- Эцэг  эхийн  төлөөлөлийн  байгууллага  болох   / Түшлэлийн  баг / ЭЭЗ -өөс  зохион байгуулж  буй  ажил, хурал цуглаанд  идэвхтэй оролцож   өөрсдийн  санал  хүсэлтээ  хэлэх  хамтран  ажиллах  үүрэгтэй.

- Хүүхдийг  насны  ангид  тасралтгүй   явуулж  байх, тухайн  сардаа  5 өдөр шалтгаангүй тасалсан  тохиолдолд гэрээг  цуцлана. / Өвчилсөн  тухайн  өдөр  нь  актыг  авчраагүй тохиолдолд тасалсанаар  бүртгэнэ /. 5 өдрөөс дээш  өвчилсөн  тохиолдолд  хүүхдийг  цэцэрлэгийн эмчид  үзүүлж  магадлагааг  сунгана. 3-с дээш хоногийн  чөлөөг  /3 сар хүртэл /   цэцэрлэгийн  захиргаанд  өргөдөл  бичиж  авна.

- Бүлгийн  багш  болон  жижүүр  багш, цэцэрлэгийн  ажилтануудын   тавьсан  зүй  ёсны шаардлагыг  зөрчиж  хүүхдийн  орчинд  хэрүүл  маргаан дэгдээх, хараалын  үг  хэлж  ёс  зүйгүй  авир  гаргасан  тохиолдолд  гэрээг  цуцлана.

-Согтууруулах  ундаа хэрэглэсэн  үедээ  хүүхдээ хүргэж  өгөх, авахгүй  байх /хүүхэд  өгч  явуулахгүй /

-Насанд  хүрээгүй  хүүхдээр  бага  насны  хүүхдийг  зөөлгөхгүй   байх 

- Гэрээгээр  хүлээсэн  үүргээ  хангалтгүй  биелүүлэн цэцэрлэг, багшаас тавьсан  шаардлагыг   биелүүлэхгүй  идэвхгүй  хандсан  тохиолдолд   хүүхдийг   цэцэрлэгээс  хасч  дараагийн  хүүхдийг  элсүүлнэ.

- Гурвалсан гэрээг  улирал  тутам  дүгнэж  гэрээгээр  хүлээсэн үүргээ  75%-иас  дээш биелүүлсэн  тохиолдолд  гэрээг  сунгана.


. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 586 удаа

Сэтгэгдлүүд

2016-09-03 -

Бичсэн: Зочин
Монгол эцэг эхчүүдэд хариуцлагаар нь үүргийг мэдрүүлэх гэрээний заалтууд байгаа нь маш зөв болжээ Хүүхдийн бие хүн болгон төлөвшүүлэх анхны орчин нь гэр бүл байх тул хүүхдийнхээ зохисгүй ааш ариншин , буруу дадлыг зөв болгоход цэцэрлэг багшид тусалдаггүй ,тэдэнтэй хамтран нэг баг болон ажиллахад хойрго ханддаг эцэг эхчүүдэд , хариуцлагыг нь мэдрүүлэх заалт оруулах хэрэгтэй Швейцари зөвлөх багш буруу ариншинтай хүүхдийг яагаад цэцэрлэгтээ байлгаад байдгийг гайхаад бусад олон хүүхдүүдийн сурч боловсроход саад болж байгаа тул хасах хэрэгтэй гэж байсан нь зөв юм
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

hamtdaa negen zugt hicheen zutgesneer bid olon amjiltiig buteene

Сүүлийн бичлэгүүд

. ЦААСАН ШУВУУ ХИЙЦГЭЭЕ
. 2014 ОНЫ ТӨСВИЙН ХУВААРЬ /шинэчилсэн/
. ТӨСВИЙН МЭДЭЭ-04 САР / үргэлжлэл /
. ТӨСИЙН МЭДЭЭ-4 САР
. ТӨСВИЙН МЭДЭЭ-03 САР /үргэлжлэл /
. ТӨСВИЙН МЭДЭЭ-03 САР
. ХҮНИЙ ТАРХИ ХӨГШИРДӨГ ГЭЖ ҮҮ
. САНАА ЗОВОЛТОО БАГАСГАХ ЗӨВЛӨГӨӨ
. ХҮҮХДИЙНХЭЭ БҮТЭЭЛЭЭР ГОЁЦГООЁ
. ХҮҮХДИЙНХЭЭ БҮТЭЭЛЭЭР ГОЁЦГООЁ / цуврал /
. ХҮҮХДИЙНХЭЭ БҮТЭЭЛЭЭР ГОЁЦГООЁ / цуврал /
. ХҮҮХДИЙНХЭЭ БҮТЭЭЛЭЭР ГОЁЦГООЁ / цуврал /
. ХҮҮХДИЙНХЭЭ БҮТЭЭЛЭЭР ГОЁЦГООЁ / цуврал /
. ХҮҮХДИЙНХЭЭ БҮТЭЭЛЭЭР ГОЁЦГООЁ
. Сул ажлын байранд багш, ажилтан шалгарууж авахад тавигдах шаардлага

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
. enkhmaa

Найзууд

Тоолуур

Миний блогийн 15978 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 17 » Нийт: 28
Өмнөх | Дараагийн